Saturday, March 27, 2010

Сүүлчийн их гүрний сүйрлийг дэлхийн нийтээрээ хүлээж байхад,эсрэгээрээ АНУ яагаад цэцэглэн хөгжсөн хэвээрээ байна вэ?

  • Энэ хүлээлт биелэх үү? Яагаад, нэг талаас дэлхийн хэвлэл мэдээллийхэн АНУ-н сүйрэл гарцаагүй болно гэдгийг тунхаглан хүлээж байхад, нөгөө талаас нь эдийн засгийн хямарлын үр дагварыг нь даван гарахад нөгөө л АНУ-д бусад орнууд яагаад хамгийн түрүүнд гарцыг гарган туслаад, доллартай харьцуулсан үндэснийхээ валютуудын девальвацыг (үнэ цэнийг бууруулах, мөнгөн тэмдэгтийн бодит алтны үнийг багасгах) хийгээд байна вэ?
  • Сүйлийн жилүүдэд АНУ-н удахгүй сүйрэх,мөн унах тухай залхатал яригдаж байна. Сүйрлийн нэртээ, сүйрлийг зөгнөсөн хэдэн ч ном гарав – “Гүрнээсээ татгалзах?”,”Америкийн эрний мөхөл”гэх мэт, цаашлаад Питер Джозефын “Zeitgeist”нэртэй баримтат кино хүртэл гарав. Британи нийтлэгч Чен Акья өөрийн таамаглалдаа АНУ-г Зөвлөлт Холбоот Улстай адил бараг бутрана, Оросын эрдэмтэн И.Панарин Америкийг яг 6 хэсэгт бутарч, 1 доллар 67 копейктээ тэнцэнэ гэжээ...
  • Иймэрхүү маягаар сонин сонин мэдээлэл жилээс жилд үргэлжилнэ, АНУ-г дэлхийн хуучин их гүрнүүдийн адил:жишээлбэл Ромын их гүрэн, Испани, Голланд, Их Британий сүйрсэн хувь заяаг давтана, тэр нь 1998, 2000, 2001, 2002 ... онуудад болно гээд л... шуугицгаана.Гэсэн хэдийч энэ бүхний хариулт богон АНУ-н ерөнхийлөгч Барак Обама энэ жилийн эхээр ард түмнээ дэлхийд тэргүүлэх байдлаа алдах аюулаас сэргийлжээ.
  • Мэдээж, өнөөдөр АНУ тийм сайнгүй цаг үедээ явж байгаа:
  • өсөж буй ажилгүйдэл. Өнөөдөр АНУ-д бараг 10% ажилгүйчууд байна
  • төсөвийн алдагдал $1,4 трлн., болж энэ нь ДНБ-ий 10,8% тэнцүү байгаа ба АНУ-ийн эдийн засгийн хувьд энэхүү тоо маш их тоо байна
  • хэт их дотоодын өр, Улсын өр $12 трлн. эсвэл ДНБ-ий 88% юм. Сүүлийн хоёр жилд өр 23-24%аар өсч байгаа ба энэ орныг дэлхий дээр хамгийн их өртэй орнуудыг тоонд оруулж байна, өнөөдөр АНУ-ийн иргэн бүр дэлхийд 40 мянган $ын өртэй болжээ
  • долларын аюлтай девальвац. 2009 оны сүүл хүртэл долларын индекс USDX 1973 оны түвшингээс бараг 25% унажээ
  • банкны тогтолцооны өвчилсөн байдал. 2009 оны 9 сарын дотор өнгөрсөн оны яг ижил хугацаатай харьцуулбал, асуудалтай банкийн тоо 3 дахин нэмэгджээ
  • үл хөдлөх хөрөнгийн эрэлт хэрэгцээний уналт. 2007 оны хоёрдахь хагасаас үл хөдлөх хөрөнгийн үнэ хямдарч байна
  • эдийн засгийн өсөлтийн бууралт. 2009 онд ДНБ-ий уналт АНУ-д 2,4%,гэхдээ европын орнуудынх бүр илүү 4,2% (Германд 5%), Японд 5% байжээ.
  • санхүүгийн гажуудсан салбаруудаас болж үйлдвэрүүд шахагдан гарч, АНУ үйлдвэрийн бараа импортлогч тэргүүн орон болж хувиржээ. АНУ-д ДНБ-д оруулдаг санхүүгийн үйлчилгээний хувь нь үйлдвэрээс оруулдаг хувиас аль 1990 оны үеийнхээс дундаас доогуур хэмжээг давжээ
  • Хонгилын үзүүр дахь гэрэл? АНУ бусад орны адил дэлхийн эдийн засгийн хямралын нөхцөлд, уналтанд байгаач, тус байдал тийм ч гарцаагүйболсон байдал биш юм, 20 зуунд л гэхэд Америк илүү хэцүү байдалд орж байсан юм (Их Депресс, Вьетнамын дайн), тэгсэнч дэлхийд тэргүүлэх байраа орхиогүй юм. Хоёрт, Барак Обамагийн захиргаанаас авч байгаа эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүд бага ч гэсэн үр дүн авчирж байна. Сүүлийн статистикийн үзүүлэлтүүд америкийн эдийн засгийн өсөлт сул ч гэсэн эхэлсэнийг харуулж байна.
  • Америкийн эдийн засгийг аврах программын үндэс нь:
  • санхүүгийн ба үйлдвэрийн салбаруудыг дэмжэх 787 млрд $-ыг гаргасан хэдий ч сөрөг дагавар нь долларын масс үндэслэлгүй өсжээ
  • 38 млрд $ ын. татварын нэмэгдэл хөнглөлтүүд. Өнгөрсөн жилд 95% гэр бүлүүдэд татварын нилээд хөнгөлөлт үзүүлсэн байна.
  • ажлын шинэ байр бий болгох
  • том банкнуудын хүчээр жижиг бизнесыг дэмжих. Б.Обама Уолл-Стритын банкнуудаас 30 млрд-$г орон нутгийн банкуудад жижиг бизнест зээл олгохыг санал болгожээ.
  • боловсрол ба эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийг нэмэх.
  • Шинжээчдийн нотлосноор АНУ-н эдийн засаг 2009 оны сүүлчийн улиралд уналтаас гараад, сүүлийн хоёр жилд анх удаа 3,5% өсжээ. Үүний анхны шалтгаан нь дотоод хэрэглээ өссөнтэй холбоотой байна. Айл гэрийн зарцуулалт 3,4% өсөж энэ нь сүүлийн хоёр жилийн хамгийн сайн үзүүлэлт юм. Барак Обамагийн өөдрөгөөр хэлсэнээр, АНУ-н хувьд муу бүхэн ард үлджээ.
  • Дэлхийд тэргүүлэх байр суурь ба дэлхийн санхүүгийн төвийн суурь нь юун дээр тогтодог вэ?
  • АНУ, хөгширч доройтож байгаа супер гүрэн шиг огт харагдахгүй байгаа юм, Америкийн ирээдүйн талаар тун найдвар муутай таамаглал урсгаж байгаа олон шинжээчид нь энэ гүрний гарцаагүй мөхөл сүйрлийн тухай өөрийн сүртэй нийтлэлээ бичихээс өмнө хэн нь ч, нэг ч удаа АНУ-руу явах ажлын томилолтоос татгалзаагүй байна.
  • Бидний бодлоор, АНУ одоо хүртэл хэд хэдэн чухал үзүүлэлтүүдээр тэргүүлэх байр суурьтай хэвээрээ байна:
  • 1.Цэрэг-улс төрийн талбар дахь дэлхийд тэргүүлэх байр суурь. Өнөөдөр Америк дэлхийн нэг ч орон давж чадхааргүй цэрэг-дайны нөөцтөй байна. 2011 он гэхэд цэрэг-дайны төсөв нь хамгийн дээд хэмжээндээ хүрч – анх удаа 700 млрд$-аас давах юм байна.
  • ЕХ гишүүн орнуудын цэрэг-дайны хамтарсан төсөв нь америкийн цэрэг-дайны төсөвийн 60% эзэлдэг байна. Европчуудын цэрэг-дайны нөөц нь Америкийн цэрэг-дайны нөөцийн 10 орчим хувьд л хүрдэг гэнэ.
  • Америк – бөмбөгдөгч онгоц тээвэрлэгчийн тоогоороо дэлийд тэргүүлж байна – 11 (харьцуулхад – ИХ Британи ба Итали – тус бүр 2 бөмбөгдөгч онгоц тээвэрлэгчтэй, Орос, Франц, Испани - тус бүр 1 ширхэг). АНУ-ын тэнгисийн усан цэргийн бүрэлдэхүүнд 285 өөр өөр төрлийн дайны усан онгоц байдаг байна. Т У Цэргийн зэвсэглэлд – 4 мянга гаруй жолодлоготой нисдэг аппарат, 2 мянга гаруй агаарын далавчит пуужин, 450 тив хоорондахь баллистик пуужин байна. ЕХ цэрэг-дайны шинэ эвсэлийн тухай ярихад эртдэж байгаа ба хуучин Оросын цэрэг-дайны эвсэлийн тухай ойрийн үед ярихад оройтсон байна.
  • Оросын цэрэг-дайны өсөж буй хүч АНУ-г тогтоох ноцтой хүчин болох байх, гэхдээ Оросын Холбооны Улсад одоохондоо дэлхийн цэрэг-дайны ноёрхолын төлөө өрсөлдөх чадал алга байна.
  • ОХУ өнөөдөр хуучин ЗХУ – хаас:
  • 39% цөөн стратегийн бөмбөгдөгчтэй
  • 58% цөөн тэв хоорондахь баллистик пуужинтай, 80% цөөн пуужин тээгч усан доогуур шумбагчтай юм.
  • Өнөөдөр Оросын зэвсэглэлд бараг 3 мянган цөмийн цэнэг тээх чадалтай 608 стратегийн тээгч,1248 цөмийн цэнэгтэй 367 пуужингийн иж бүрдэл, 13 мянган цөмийн толгой ба 23 мянга орчим танктай байна.
  • Хятад улс хүртэл өнөөдөр АНУ-д цэрэг-дайны өрсөлдөгч болж чадахгүй юм. Цэргийн техникийн хэмжээгээр Хятад одоохондоо дэлхийд АНУ ба ОХУ-н дараа гуравдугаар байранд орж байна. Хятадын зэвсэглэлд: 1700 дайны онгоц, 240 цөмийн зэвсэг тээгч, 7,5 мянга гаруй танк, 8 атомын шумбагч завь, 144 дайны усан онгоц байна. Гэхдээ Хятад одоохондоо бөмбөгдөгч онгоц тээвэрлэгч (дайны давшилтын техникт ордог) байхгүй цорын ганц том гүрэн юм. Шинжээчдийн таамаглалаар, Хятад анхныхаа дайны зориулалттай онгоц тээвэрлэгчийг дөнгөж 2020 он гэхэд бүтээх магадлалтай гэнэ. Өнөөдөр Хятад цэргийн тоогоороо л АНУ-г давж байна, Хятадын армид 2,3 сая хүн алба хашдаг, АНУ усан цэрэг – 1,5 сая юм.
  • 2.Шинжлэх ухаан-техникийн ололтоороо дэлхийд тэргүүлэх байр суурь. Америкчууд өөрсдөө энэ салбартаа тэргүүлэх байраа алдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаач (азийн өрсөлдөгчүүд шинжилгээ-судалгааны ба туршилт-зохион бүтээх ажлуудад 2-4 дахин их хөрөнгө оруулалт хийж байгаа гэнэ), АНУ одоо хүртэл дэлхийд санхүү, шинжлэх ухаан-техникийн шинэ судалгаа, программ хангамж, компьютер ба интернет, сансар, анагаах ухаан, эмийн үүлдвэрлэлт ба өөр хэдэн салбаруудад одоо хүртэл дэлхийд тэргүүлэгч хэвээрээ байна.
  • 3.Эдийн засгийн хэмжүүрээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь. Хэрвээ АНУ, Хятад, Орос ба ЕХ 2008 оны ДНБ-ий нийт хэмжээг харьцуулбал, тэргүүлэгчээр ЕХ болно. ЕХ-ны нийт ДНБ 18 тэр бум $, АНУ - $14,4 тэр бум $, Хятадад – бараг 4 тэр бум$. 2009 оны дүнгээр Орос ДНБ-рээ Европд хоёрдугаар байр эзэлж, Герман ба Францийг ардаа орхижээ. Гэхдээ ЕХ бүрэлдэхүүнд 27 европын орон ордог ба ихэнх нь эдийн засгаараа өндөр хөгжилтээ юм. Байдал таагүй эргэх тохиолдолд ЕХ бие даасан улсуудын холбоо учраас (Грек, Испани ба Балтийн орчмын орнуудын туршлагаас харвал) тарах магадлалтай, харин АНУ, Хятад ба ОХУ-тай адил хатуу тэнхлэгтэй төр засагтай нэг улс юм.
  • 4.”Америк гайхамшигийн” стандартаараа дэлхийд тэргүүлэх байр суурь. Түүхэнд “америк гайхамшиг” гэдэг хэллэг бий болоод удаж байна. “Америк гайхамшигийн” их үүсвэр юу вэ? гэсэн асуултанд боддог болгон хариулах гэж олон арван жил оролдож байна.
  • Америкийн талд:
  • газар зүй, өрсөлдөгч нар асуудал үүсгэх гэсэн ч хэтэрхий хол байдаг
  • найрсаг хүрээлэл, батлан хамгааллаа бэхжүүлэх хатуу шаардлага европын ба азийн орнууд шиг байгаагүй юм. Тэд 19 ба 20 зуунуудад ард иргэдийнхээ амжиргааны зардлаас заримдаа хасаж байж өөрийн батлан хамгааллаа бэхжүүлдэг байжээ.
  • түүхий бүтээгдэхүүний баян нөөц. АНУ их хэмжээний хүдэр, алт, байгалийн хий, газрын тос, нүүрс ба бусад олон төрлийн ашигт малтмалын нөөцтэй юм
  • хүн амын өсөлт, анхнаасаа хямд ажлын хүч урсаж орж ирж байсан. 1860 онд АНУ хүн амын тоо 31 сая байсан ба өнөөдөр – 300 сая. Хүн ам байнга өсдөг ба Европоос удаан хөгширдөг. АНУ хүн амын өсөлтийн программ нь 2050 он гэхэд хүн амынхаа тоог 500 саяд хүргэх зорилготой байна.
  • хувийн аж ахуй хөгжүүлэх ба шинийг санаачлагч сэтгэхүй. Германы нэрт нийгэм судлаач М.Вебер АНУ-д капитализмын идэвхтээ хөгжилийг цагаачдын, ямарч хөдөлмөр бурханы төлөө гэдэг протестант ёс журамтай холбож байжээ
  • үйлдвэрлэлийн түвшингийн өндөр төвлөрөлт, банкны хөрөнгө үйлдвэрлэлийн хөрөнгтэй нийлэх
  • өндөр түвшинд хөгжсөн .................Засгийн газараас төмөр ба автомашины зам, цахилгааны шугам, цахилгаан холбооны хөгжилд хөрөнгө мөнгө хайралдаггүй байжээ
  • тэргүүн зэргийн дээд боловсрол
  • тогтвортой улс төрийн тогтолцоо
  • эрх чөлөөг мэдрэх ба өөрийгөө хөгжүүлж боловсруулах өндөр боломжуудаараа, ямарч хурц асуудлыг тайван хэлэлцээний замаар шийдэх ардчиллын зарчимууд
  • олон янзын соёл заншил холилдсоноос ”олон үндэстэн ястны тогоо” үүссэн. Америкийн ард түмэн, энэ ард түмнүүдийн хураасан туршлагыг нэгэтгэн үндэсний асуудлаа (афроамерикчуудын эрхийг хамгаалах тал дээр зарим хэтрүүлэгийг оруулан) америкийн нийгэм амжилттай шийдэж чаджээ
  • холбооны улс, америкийн штат болгон өөр өөр хуультай бөгөөд зарим штатууд өөрийн оршин суугчдад бие даасан санхүү-эдийн засгийн бодлого явуулахад, хүчтэй засгийн газраас садаа болдоггүй юм
  • Америк долларыг ойрын хугацаанд юу хүлээж байна вэ? Дэлхийн эдийн засгийн хямралын 2-р давалгааны үед, АНУ доллар дэлхийн бусад үндэсний валютуудтай харьцуулхад, чангарсаар байх болно, яагаад гэвэл АНУ-д санхүүгийн төвтэй нэг цэнэгтэй дэлхийн нөхцөлд доллар өнөөдөр ч дэлхийн гол вальют байсаар байна:
  • Еврог доллартай харьцуулсан график 1989-2010:
  • Америк долларын индексын график:
  • Америк forever?
  • Дэлхий дээр юу ч мөнхийн биш юм. АНУ Бурханаар сонгогдсон гоц орон биш юм. Дэлхий дээрх хурдан солигдож байгаа хүчнүүдийн харьцаа орчин үеийн суурь зарчмуудын нэг юм. Зууз зуунаар тэргүүлэгч гэж байдаггүй юм. Энгээд үндсэн дүгнэлт гарч байна: АНУ тусгай албаны бэлдсэн “2025 он хүртэлх глобаль тенденцүүд” илтгэлд Америкийн дэлхийн тавцан дээр тэргүүлэх байдал ойрын арван жилд сулрана гэжээ. Тэгээд хэзээ нэгэн цагт Америкийн Нэгдсэн Улс өөрийн тэргүүлэх байраа бусдад өгөх болно.
  • АНУ дэлхийд тэргүүлэх байдал суларж байгаа, уналтан орсон гэх шинжээчдийн таамаглал эцсий эцэст биелэх л байх, гэхдээ тэд түгшүүрээ ариа л эрт зарласан болов уу.
  • Хэрвээ Америк хэн нэгэнд сул дорой ба сүйрч байгаа их гүрэн гэж санагдаж байгаа бол, дэлхийн 2-р дайны дараа тэр ямар байсантай харьцуулбал тийм, харин одоогийн өрсөлдөгч нартай нь харьцуулбал үгүй юм. Түүнийг хэзээч өөрийн нүдээр харж, тэнд амьдарч байгаагүй нэгэн л энгэж ярина. Америкийн иргэн болох мөрөөдөлтэй хүмүүсийн дараалл элчин сайдуудын яамнууд ба консулын газруудад тасардаггүй нь үүнийг гэрчилэнэ, харин тэдний дундаас хэнийг сонгох, АНУ ноёрхолыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах “тархийг” хямдаар худалдаж авах, сонгохыг тэр элчин, консул нар нь төвөггүй хийнэ. Иймд, АНУ тухай энэ үнэнийг, цуурхалууд биш баримтуудыг цуглуулахдаа мэдэх ба тооцоолох шаардлагатай юм .
  • АНУ ойрын өрсөлдөгч (ОХУ, Хятад, ЕХ, Япон) нар ээлжлэн АНУ-д ойртож, түүнийг эзэлж байгаа салбаруудад нь гүүцэж түрүүлж чадахгүй байгаа учраас, АНУ-д өнөөдөр ноцтой өрсөлдөгч байхгуй хэвээрээ байна.

No comments:

Post a Comment