Monday, April 12, 2010

Google улс төрийн тусгаар тогтнолоо харуулж чадлаа

“Google” Хятадын засгийн газартай сөргөлдөн зогссон нь – шудрга бус өрсөлдөөн үү эсвэл улс төрийн цензур байсан уу?

Америкийн “Google” корпорац ба Хятадын засгийн газрын хоорондын скандал юунаас үүсэв?

Хятадын Google.cn хайлтын серверийн цензурыг зогсоох шийдвэрийг компанийн ерөнхий орлогч ба ерөнхий хуульч Дэвид Драммон зарласны дараа Бээжингийн албан ёсны дургүйцлийг хүргэв.

“Google” корпорац хятадын сайтад орох орцыг блоклоод Хятадын хайлтын албанд хандаж байгаа хэрэглэгчдийг гонконгийн цензургүй, шүүлтүүргүй Google.com.hk сайтруу автоматаар шилжүүлээд эхэлсэн юм. Ингээд, хүний эрхийн, Түвдийн ба Тяньанмэний талбайд болсон явдлуудын тухай урд нь хаалттай байсан хайлтуудуудын хариуд бүх л интернет-нөөцийн хаягуудыг өгч эхэлсэн юм.

Яагаад ийм хачин үйлдэл хийв ээ? Мэдээж, интернетын-гигант “Google” Хятадын засаг захиргаатай дайжигнаж байж, 384 сая хэрэглэгчдээ алдаж хятадын зах зээлээс арилах нь тодорой биздээ?

Тус скандал эртнээс эхэллээ тавьсан ба 1-р сарын 12-нд компанийн ерөнхий орлогч ба ерөнхий хуульч Дэвид Драммонд хятадад ажиллаж байгаа хүний эрхийг хамгаалагчдын шуудангийн дансыг олон удаа эвдсэн тохиолдлуудын тухай мэдээллийг “Google” дээр нийтлүүлсэнээр илэржээ. Драммондын сүүлчийн тэвчээрийг барсан дусал нь, 2009 оны 12-р сарын дундуур болсон хятадаас удирдлагатай интернет-дайралтанд олон арван том компани өртсөн явдал юм.

Интернет-гигантын удирдлага орон нутгийн засаг захиргаа эрх мэдлээ хэтрүүлж интернетын эрх чөлөөг хааж байгаагын эсрэг эсэргүүцлээ элэрхийлжээ. “Google”-ийн хойд ба баруун Европын сүлжээний захирал Питер Бэрроны хэлсэнээр: “Бид Хятад дахь өөрийн бодлогоо өөрчлөхийг шийдлээ. Бидний системүүдрүү хийсэн дайралтууд ба биднийг мөрдөх программ олдсон учраас, бид БНХАУ-д өөрийн хайлтуудад үүнээс хойш хязгаарлалт хориглолт хийлгэж чадахгүйгээ ойлголоо”.

Энэ үгнүүдыг хятадын хайлтын системд БНХАУ-ын улсын албаны хяналт оруулахыг зөвшөөрснөөс хойш дөрвөн жилийн дараа хэлжээ!

“Google” энэхүү гарцгүй байдлаас гарах гайхамшигтай төлөвлөгөө зохиожээ:

БНХАУ -ын зүгээс гаргасан хязгаалалт шахалтийн улмаас , хятад улсын нутаг дэвсгэр дээрээс google рүү oроход Хoнконг чөлөөт domainaar шилжүүлэн орж хайлт хийдэг байв

-Энэ нөхцөлд шигшилтийн асуудлууд БНХАУ-ын засаг захиргааны нуруун дээр бууж, энэ оронд хүний эрхийг хавчдаг талаархи яриануудыг дахин эхлүүлэх боломж олгосон. Энэ сэдвээр хэлэлцэх хүсэлтэй олон нийтэд зориулж “Google”, компани аль үйлчилгээнд Хятад дотроос орж болох, алинд нь болохгүйг харж болох тусгай, мэдээллийн өдөр бүр шинэчлэгддэг хуудас нээсэн байна.

Хятадын Мэдээллийн Интернет-төвийн мэдээлсэнээр, Интернет хэрэглэгчдийн тоо 384 саяас давжээ – энэ хамгийн том Интернет-зах юм. Интернет хэрэглэгчдийн дунд “Google” нэг их тархаагүй. Хүмүүс гадаадын сайтаас юм хайхдаа л “Google”үү ханддаг байна. “Google”-ийн “форум”, “энциклопед”, “электрон номын сан” гэсэн зарим функцуудийг орлуулах өөр хайлтын системууд элбэг байдаг байна.

Орон нутагт төвлөрөх нь – интернет байгуулгуудын амжилттай ажлын түлхүүр юм. “Google” хятадын зах зээл дээр бараг 1/3 эзэлж байсан ч хүссэн амжилтанд хүрсэнгүй.

Азаар Хятадын хувьд, “Google” корпорацтай үүсгэсэн тулаан хөрөнгө оруулалтын орчинд муугаар нөлөөлөхгүй юм: БНХАУ-ын засгын газраас явуулж байгаа юанийн өсөлтийг барьж байх валютын бодлого нь, улс оронд нь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бий болгож байна.

Хятадын зах зээлээс “Google” корпорац гарч байгаа нь – “зөвхөн ганц бизнес-тохиолдол учраас, хятадын хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөхгүй ба ихэнх гадаадын,түүний дунд Хятадад байрлаж байгаа америкийн ч компаниудад таатай байгаа ба ашиг орлого ихтэй байгаа” гэж БНХАУ-ын Гадаад явдлын яамны албан ёсны төлөөлөгч дурьджээ.

Мэдээж америк өрсөлдөгч нь гарсанаар, хятадын хайлтын Sohu” ба “Baidu” системууд хожиж, тэдний үнэт цааснуудын үнэ өсөж байна.

No comments:

Post a Comment